card

БИДНИЙ ТУХАЙ

“Асартайн говь” ХХК нь Хуурай замаар хийгдэх дотоодын ачаа тээврийн үйл ажиллагааны чиглэлээр 2013 онд Өмнөговь аймгийн Манлай суманд үүсгэн байгуулагдсан. “Асартайн Говь” ХХК нь 2014 онд “Тавантолгой” ХК-ний ТУЗ-ын баталсан гэрээний дагуу Тавантолгой нүүрсний уурхайд хөрс хуулалт хийх ажлыг гүйцэтгэж өөрсдийн тээврийн үйл ажиллагааг анх эрхэлж эхэлсэн түүхтэй, өдгөө 6 жилийнхээ босгыг даваад Монголын залуу үеийн амжилттай яваа компаниудын нэгэн төлөөлөл билээ.

Өнөөдрийн байдлаар “Асартайн Говь” компани нь нийт 180 гаруй ажилтан, 60 гаруй хүнд машин механизмын техник хэрэгсэлтэйгээр, 150 хүний багтаамжтай тав тухтай стандарт бүхий тохилог кэмптэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Зургаан жилийн хугацаанд нийт 3,973,000 м3 хөрс хуулалтын ажлыг гүйцэтгээд байна.

Хүсэлт илгээх