card

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГО

“Асартайн Говь” ХХК нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш оролцогч талуудтай  нягт хамтран ажиллах замаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн.

Нийгмийн ашиг сонирхолыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа “Асартайн Говь” ХХК-ийн   нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд чухлаар тавигддаг.

Бизнесийн байгууллагад ёс зүйн болоод нийгмийн хариуцлагын хүрээнд тавигдах шаардлага нэмэгдэж байгаа төдийгүй байгаль орчны тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх явдал чухал болж байна. Түүнчлэн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, нөөцийн хомсдол нүүрлэж байгаа энэ үед компаниуд нийгмийн хариуцлагаа гүнзгий ухамсарлан өөрсдийн нөөц боломжид тулгуурлан нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажлыг хийх шаардлага нэн их байна. Энэ шаардлагын үүднээс “Асартайн Говь” ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор компанийн хөгжлийн хэтийн зорилтод тусгаж өгсөн.

Тухайлбал компанийн хэтийн чиглэлд:

  • “Асартайн Говь” ХХК-ийн нийгмийн хариуцлагын бодлого нь байгууллагын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаас гадна нийгмийн асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн компанийн бүх үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлж, ил тод нээлттэй байхаас гадна байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүүсийг бодлогоор дэмжин ажилладаг.
  • Бид улс орныхоо эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хөгжилд зохицсон байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг зүйл бүрээр хөхүүлэн дэмжин ажилладаг.
  • Харилцагч, хамтран ажилладаг байгууллагын эрх ашиг үнэт зүйлийг хүндэтгэн, шударга өрсөлдөөний зарчмыг баримталдаг. Түүнчлэн компанийн ажиллагсдын эрх, эрх чөлөөг дээдлэн, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлж, хамт олон, хувь хүний үзэл бодол, хүсэл сонирхолыг хүндэтгэн ажилладаг.
  • Бид улс орныхоо эдийн засгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагад нийцүүлж байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн өсөлтийг хангах, байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх ногоон эдийн засгийг дэмжигч байгууллага байхыг сүүлийн жилүүдэд илүүтэй эрмэлзэн ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдэж ирсан зарим ажлуудаас

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД:

  • Байгуулагдсан цагаасаа хойш жил бүр Өмнөговь аймгийн Манлай сумын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой малчин өрхийн 50 хүүхдэд 500.000төгрөгийн үнэ бүхий гарын бэлэг
  • Малчдын голлох тулгамдсан асуудал болох малын ундаалах усны хэрэгцээг хангах зорилгоор компанийн хөрөнгөөр 2 ширхэг гар худаг гаргаж хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллсан
  • Манлай сумын 60-с дээш насны ахмадуудад үнэ төлбөргүйгээр 1тн нүүрс тараасан

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮРЭЭНД:

  • 2018-2019 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын “ЗӨВ МОНГОЛ” хүүхэд болон төлөвших үйл явцыг дэмжих, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ”, өв уламжлал, ёс заншил, ардын тоглоом наадгайгаар дамжуулан хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг болгон “ЗАН ҮЙЛИЙН ӨРГӨӨ” байгуулж тохижуулж өгөх. Хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангахад зориулан 2 сая төгрөгийн мөнгөн хандив өргөөд байна. Хамрагдах сурагчдын тоо 320.
  • 2018 онд тус сумын ЕБС-ын шилдэг тэргүүний 100 хүүхдэд эх үрсийн баярын тохиолдуулан 2сая төгрөгийн үнэ бүхий гарын бэлэг гардуулах ажиллагаа.
  • 2014 оноос хойш Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 50 хүүхдэд эх үрсийн баярыг тохиолдуулан гарын бэлэг гардуулдаг уламжлал тогтсон

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД:

  • 2018 онд Өмнөговь аймгийн Манлай сумын хэмжээнд 2500 иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор 2сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд байна.

2018 оны 12 сард “Асартайн Говь” ХХК  нь шинэ жилийн үйл ажиллагаанаас татгалзаж сайн үйлсийн аян, хамт олноо урамшуулах, иргэдийг амьжиргааг дэмжих ажил зохион байгуулж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд 1,5 сая төгрөгний үнэ бүхий гарын бэлэг тараасан

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хөрс хуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг "Асартайн говь" ХХК хамтран сумын 6, 7, 27 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан бэлэг гардууллаа.

Хүсэлт илгээх