card

КОМПАНИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого нь тус байгууллагын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний хөгжил, удирдлага зохион байгуулалтын оновчтой системийг нэвтрүүлэх ажлыг Монгол Улсын Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль холбогдох дүрэм журам, стандартын  дагуу зохион байгуулж хэрэгжүүлэхэд мөрдлөг болгон баримтлах удирдлагын баримт бичиг болно.

Зорилго

“АСАРТАЙН ГОВЬ” ХХК-ийн нийт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайжруулах, хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн оновчтой системийг нэвтрүүлэх замаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалах эрүүл ба аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахад уг бодлогын зорилго оршино.

Зорилт

  1. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс ажлын байрны аюулгүй, эрүүл орчин нөхцөлийг ХАБЭА тухай хууль тогтоомж дүрэм, журам, стандарт шаардлагад нийцүүлэн зохион байгуулах.
  2. Мэдлэгт суурилсан аюулгүй ажиллагааны зарчмыг удирдлага болгон аж ахуйн нэгж байгууллагын бүхий л ажилтан, албан хаагчдад ХАБЭА-н талаар иж бүрэн ойлголт мэдлэгийг олгох.
  3. Компанийн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянана.

Бодлого

“АСАРТАЙН ГОВЬ” ХХК нь ажиллаж буй бүх ажилтануудаа компаний хамгийн үнэ цэнэтэй баялаг гэж үзэн, тэдгээрийн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах асуудлыг эрхэмлэж үйлдвэрлэлийн болон бусад бүхий л үйл ажиллагаанд НЭН ТҮРҮҮНД ХАБ бодлогыг нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон ажиллана. Мөн ачаа тээврийг тээвэрлэхдээ найдвартай стандартын шаардлага хангасан автомашинаар гүйцэтгэж, компанийн ажилчдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилго тавина. Үүний тулд ХАБЭАБО-ны удирдлагын тогтолцоог бүрдүүлж, түүний хэрэгжилтийг байнга сайжруулан ажиллах үүрэг хүлээх бөгөөд дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд:

  • Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болон аюулгүй ажиллагааны журам дагаж мөрдөн. ХАБЭАБО-ны үе шатуудыг тасралтгүй сайжруулан ажиллана.
  • Үндсэн болон гэрээт компанийн ажилчид, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянана.
  • ХАБЭАБО-ны сургалтыг компаний нийт ажилчид болон гэрээт компаний ажилтнуудад зориулан зохион байгуулна.
  • Дотоод хяналт, аудит тогтмол хийж, зөрчил илэрвэл тухай бүрт нь арилгана.
  • Бүх төвшний удирдах ажилтнууд ХАБЭАБО-ны манлайлагч байж, ажилчдад үлгэр дуурайлал болно.
  • Аюулыг мэдээллэх, боломжтой тохиолдолд залруулах, хажуу дахь ажилтандаа санаа тавих, ослыг бууруулах нь ажилтан бүрийн үүрэг байна. Компанийн нийт ажилчид ХАБЭАБО-ны үе шатуудыг тасралтгүй сайжруулах ажилд идэвхитэй оролцох үүрэгтэй.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрхийг нийт ажилтнуудад эдлүүлнэ.
  • Энэхүү  бодлогын үр дүнг жилийн эцэст дүгнэж байна.

Хүсэлт илгээх